{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БАНКНЫ САЛБАРЫН НОГООН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖ

БАНКНЫ САЛБАРЫН НОГООН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖ


2022 оны 3 дугаар улирлын байдлаар үйл ажиллагаа явуулж буй банкнууд 39.9 тэрбум төгрөгийн ногоон зээл олгож, 63.5 тэрбум төгрөгийн ногоон зээл эргэн төлөгдөж, нийт 305.8 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт ногоон зээлийн үлдэгдэл дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурсан боловч ногоон зээлийн тоо өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар өсөж 3,769 хүрчээ. Нийт  ногоон зээлийн тооны өсөлт нь зээлийн үлдэгдлийн өсөлтөөс өндөр байгаа нь нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээ буурсан буюу ногоон зээлийн хүртээмж өссөнийг илэрхийлж байна.

Мөн үеийн байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг ногоон зээл бүрдүүлж байна. Түүнчлэн, банкны салбарын ногоон зээлийн 6.8 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа нь нийт зээлийн үлдэгдлийн чанаргүй зээлийн түвшинтэй харьцуулахад 4.4 нэгж хувиар бага байна.  


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ