{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БАРИЛГА ЭМ ЭН: ЦЕМЕНТИЙН ХЭРЭГЦЭЭГ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХАНГАХ НӨХЦӨЛ НЭМЭГДСЭН

БАРИЛГА ЭМ ЭН: ЦЕМЕНТИЙН ХЭРЭГЦЭЭГ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХАНГАХ НӨХЦӨЛ НЭМЭГДСЭН


Image result for cement“Барилга Эм Эн” компанийн мэдээлснээр дотоодын цементийн борлуулалт 2013 онд нийт борлуулалтын 12 хувийг бүрдүүлж байсан бол 2017 онд энэ тоо 80 хувьд хүрч өссөн байна.

Тухайлбал, 2015 онд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монполимет” компанийн “Монцемент” үйлдвэр, 860 сая тонны хүчин чадалтай “Мөнхийн баян гал” компанийн цементийн үйлдвэр, мөн 2016 онд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “МАК” компанийн “Хөх цавын цемент шохойн үйлдвэр” ашиглалтад орсноор цементийн хэрэгцээг дотоодын зах зээлээс хангах нөхцөл нэмэгдсэн байна.

Барилгын үйлдвэрлэлийн хоёрдогч гол түүхий эд болох арматурын дотоодын жилийн хэрэгцээ 212-338 мянган тонн байснаас 19-31 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 70-80 хувийг импортоор авч байна. Монгол Улсын хэмжээнд нийт 148 мянга 500 тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай 14 үйлдвэр ажиллаж байна. Эдгээрээс хамгийн том үйлдвэрлэгчид болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Дөл түшиг” ХХК, “Нийслэл өргөө” ХХК зэрэг зургаан үйлдвэр нийт үйлдвэрлэлийн 97 хувийг бүрдүүлэх хүчин чадалтай гэдгийг “Барилга Эм Эн” компани мэдээлсэн юм. Хэдий тийм боловч эдгээр үйлдвэрүүд хамгийн их нийлүүлэлттэй 2012-2014 онд хүчин чадлынхаа 16-34 хувийг ашиглаж байжээ.

Харин импортоор нийлүүлж буй нийт арматурын 69 хувийг ОХУ-аас, 30 хувийг БНХАУ-аас нийлүүлж байна. Үнийн хувьд БНХАУ-аас импортолдог арматурын үнэ 2017 оны 11-р сараас хойш тогтвортой байгаа бол ОХУ-аас импортолж байгаа үнэ тасралтгүй өсөж байна. Наймдугаар сарын байдлаар нэг тонн арматурын үнэ нэг сая 730 мянгаас нэг сая 793 мянган төгрөг байжээ.

Үүнээс гадна энгийн тоосгоны үнэ оны эхний улиралд өсөх хандлагатай байсан ч эргэн тогтворжсон байна. Мөн хөнгөн блокны үнэ тасралтгүй өсөж, 126 мянга 500 төгрөгөөс 137 мянга 500 төгрөг болоод байгаа аж.


Эх сурвалж: Montsame.mn 


Бусад мэдээ