“БАЯЛАГ НАЛАЙХ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Компанийн тухай хуулийн 23, 83.1 дүгээр зүйл, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23.1, “Баялаг Налайх” ХК-ийн 12/2018 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/39 тоот тушаалаар “Баялаг Налайх” (MSE:BNB) ХК-ийн гаргасан 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 311,872 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасч, арилжааг зогсоолоо.
Тус компанийн үнэт цаасыг биржийн үнэт цаасны бүртгэлээс хассан тухай холбогдох бичиг баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд Хорооны бүртгэлээс хасагдсан тохиолдолд “Баялаг Налайх” хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болно.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж