"БАЯЛАГ СҮМБЭР” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ГАРГАЛАА
"Хөхөө Агротех" ХХК нь "Баялаг Сүмбэр" ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан тул Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах тендер санал гаргалаа.
Санал болгож буй үнэ: 3 /гурван/ төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 64,661 буюу 89.6 хувь
Худалдан авах тоо ширхэг: 7,496 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Сити центр 1003 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг 88116005 утсаар авна уу.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж