"БАЯЛАГ СҮМБЭР" ХК-ИЙН ОНООСОН НЭР “ГЛОБАЛ ЛАЙФ ТЕХНОЛОГИ” ХК БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй "Баялаг сүмбэр" ХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/60 тоот тушаал болон Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар "Баялаг сүмбэр" ХК-ийн оноосон нэрийг “Глобал лайф технологи” ХК болгон өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ