{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
BI: АЛТНЫ ХАНШ 1,400 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСЧ МАГАДГҮЙ

BI: АЛТНЫ ХАНШ 1,400 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСЧ МАГАДГҮЙ


Image result for goldАлтны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 8.15 хувиар суларч 1200 ам.доллараас доош буугаад байна. Гэхдээ “Вloomberg Intelligence”-ийн таваарын зах зээлийн шинжээчдийн тооцоолсноор ханш 1400 ам.доллар хүртэл өсөх магадлалтай байгаа юм байна.

Буурах эрсдэлийг тооцвол ирэх нэг жилийн хугацаанд ам.доллар тогтвортой чангарахтай зэрэгцээд хөрөнгийн биржийн индексүүд тасралтгүй өссөн нөхцөлд л шар металлын ханш 1120 ам.доллараас доош буух боломжтой юм байна. Гэхдээ түүхэн индикаторуудыг харахад ингэх магадлал маш бага гэж шинжээчид үзэж байгаа. Харин 2017 онд ам.долларт ажиглагдсан өмнөх дундаж ханшдаа эргэж очих хөдөлгөөн давтагдвал унци алтны үнэлгээ 1400 ам.долларт ойртох боломжтой юм байна.

Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгах үед биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангууд эзэмшил дэх алтны хэмжээгээ өсгөж байсныг түүхэн үзүүлэлтээс харж болохоор байна. Тухайлбал, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ анх удаа нэмсний дараа эдгээр сангуудын эзэмшил дэх алт 47 хувиар өсжээ. 2013 оноос хойш алтны ханш 52 хоногийн дунджаас наймаас илүү хувиар доогуур түвшинд тогтож байгаагүй. Цаашдаа ханш унах нөхцөл байхгүй гэж “Вloomberg”-ийн шинжээчид дүгнэсэн.

Энэ оны IV сард “Bloomberg”-ийн долларын спот индекс болон S&P 500 индексийн аль аль нь унаснаар алтны ханш 1400 ам.доллар хүртэл өсөж байсан. Үүнээс хойш хөрөнгийн зах зээл сэргэж, ам.долларын ханш чангарахад эргээд буурч 1200 доллар орчимд тогтсон. Гэхдээ зах зээлийн тоглогчид хөрөнгийн бүтцээ хэт богино хугацаанд өөрчилсөн нь алтны үнэлгээг зохих түвшнээсээ доор тогтоход хүргэсэн гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Алтны өнөөгийн ханшийн хөдөлгөөн 1999 онд 3 долоо хоногт 34 хувиар өссөн үеийг санагдуулахаар байгаа юм байна. Хэрэв төстэй үйл явдал болбол ирэх сард 1600 ам.доллар ч хүрч мэднэ гэж “Вloomberg-ийн шинжээчид үзэж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ