{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"БИДИСЕК" ХК-ИЙН 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА

"БИДИСЕК" ХК-ИЙН 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА


Image result for БИДИСЕК1991 оноос хойш үйл ажиллагагаа явуулж буй “БиДиСек” ХК 2018 оны эхний хагас жилд шинээр 1,636 харилцагч нэмж, нийт 200,000 гаруй харилцагчтай болжээ. 2018 оны 4-рсарын 2-ны өдрийн байдлаар тус компанийн нийт хувьцааны 23.78 хувийг Герман улсын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бол гүйцэтгэх захирал болох Д.Даянбилгүүн 19.26 хувийг эзэмшдэг аж.

2018 оны 1-р хагас жилийн байдлаар “БиДиСек” ХК-ийн андеррайтерийн үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр тус компанийн үйл ажиллагааны орлого 4.3 тэрбум төгрөгт хүрлээ. Харин ерөнхий ба удирдлагын зардал 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2.6 тэрбум төгрөг болов. Ингэснээр 2018 оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн цэвэр ашиг 2.7 тэрбум төгрөгтэй тэнцлээ. Энэ нь 2017 оны мөн үетэйхарьцуулахад 86.6 хувь буюу 1.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Компанийн санхүүгийн хөрөнгө нэмэгдэж, нийт хөрөнгө 20.5 тэрбум төгрөгт хүрчээ. “БиДиСек” ХК-ийн богино хугацаат 2.1 тэрбум төгрөг, харин эздийн өмчийн дүн 18.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. 

2018 оны эхний хагас жилийн байдлаар “БиДиСек” ХК МХБ-ийн арилжаагаар нийт 20.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээг гүйцэтгэсэн ба одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2, үнэт цаас шинээр бүртгүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурсан байгаа ажээ. Тус компани Монгол улсын анхны давхар бүртгэл болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн” ХК-ийн хувьцааг энэ оны 6-р сард МХБ-д бүртгүүлж 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.

Мөн зөвлөх үйл ажиллагааны хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурал болон сургалт зохион байгуулах, компанийн хэлбэрийг өөрчлөх зэрэг үйл ажиллагааг явуулж нийт 5 компанитай гэрээ байгуулсан аж.


Эх сурвалж: Ти Ди Би Капитал ҮЦК


Бусад мэдээ