{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“БИДИСЕК ҮЦК” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“БИДИСЕК ҮЦК” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "БиДиСЕК ҮЦК" ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.8 тэрбум төгрөгөөр буюу 13 хувиар өсч, 24.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. 
  • "Бодь Даатгал" ХК-ийн үндсэн андеррайтерын компаниар ажилласан бөгөөд МХБ-ийн нийт арилжааны 33.2 хувийг дангаараа гүйцэтгэсэн байна.
  • "Дата сайнниз" ХХК-тай хамтран ажиллаж back office системийг шинэчилснээр харилцагч цахим хэлбэрээр үйлчлүүлэх бүх боломжийг бүрдүүлсэн байна.
  • Эхний хагас жилд нийт 27,705 үнэт цаасны данс нээж  харилцагчдын тоог 300,000 болгон 10 хувиар нэмэгдүүлнээс гадна гадаад арилжаанд оролцох харилцагчдын тоог 30 хувиар нэмэгдүүлж 1.5 сая ам.долларын гадаад арилжаанд зуучлах үйлчилгээг үзүүлсэн байна.                                                

"БиДиСЕК ҮЦК" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд  дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Бусад мэдээ