"Binance" "DeFi"-д ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
"Binance" крипто бирж нь 120 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд тус биржид бүртгэлтэй 350 гаруй криптовалют байдаг. Мөн биржийн өдрийн арилжааны хэмжээ нь 76 тэрбум ам.долларт хүрдэг дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг юм.
"Binance"-ийн гүйцэтгэх захирал, Чанпэн Жаогийн хэлснээр тус компани "Forbes media"-д 200 сая ам.доллар, Элон Маск эрхмийн Твиттерийн худалдан авалтад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна. 2022 оны байдлаар "Binance" нь 67 бизнес төсөлд 325 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
Чанпэн Жаогийн хэлснээр тус компани цаашид крипто хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр төвлөрсөн бус санхүүгийн салбар болон NFT-д их хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа байна.
Source: CoinCentral
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19