Биткойны ханш 2022 оны 4-р сараас хойш анх удаа 45,000 ам.долларын түвшнийг давлаа.
2022 оны 4-р сараас хойш анх удаа Биткойнын ханш 45,000 ам.долларыг давж 2024 оныг өсөлтөөр эхлүүллээ. Биткойнын биржээр арилжаалах санг хүлээн зөвшөөрч магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаагаас үүдэлтэй 2023 оны 11-р сараас хойш өсөлттэй байна.
Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа биткойны ETF -ийг АНУ-ын үнэт цаасны зохицуулах хороо зөвшөөрвөл биткойны зах зээлийг сая сая хөрөнгө оруулагчдад нээх болно. Энэхүү зөвшөөрөл нь 1-р сард гарах магадлалтай байгаа хэдий ч АНУ-ын Үнэт цаас болон Биржийн хороо нь сүүлийн жилүүдэд криптовалютын зах зээлийг залиланд өртөмтгий гэж үзэн спот биткойн ETF-ийг гаргах хэд хэдэн хүсэлтээс татгалзаад байсан.
Мөн түүнчлэн энэ жил олон улсын томоохон Төв банкнууд суурь хүүгийн түвшинг бууруулж эхлэх төлөвтэй байгаа нь биткойнын өсөлтөд эерэг нөлөө үзүүлсээр байна.
Эх сурвалж: Reuters.com