{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
BLACKROCK-ИЙН ТҮҮХЭН ӨСӨЛТ: AUM $12.5 ИХ НАЯД ХҮРЭВ

BLACKROCK-ИЙН ТҮҮХЭН ӨСӨЛТ: AUM $12.5 ИХ НАЯД ХҮРЭВ


2025 оны хоёрдугаар улиралд BlackRock (NYSE: BLK) нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагын хувьд санхүүгийн үзүүлэлт, зах зээлд эзлэх байр суурь, тэлэлт, технологийн хөшүүрэг зэрэгт суурилан түүхэн өсөлт, тогтвортой байдал, дэвшилтэт стратегийг хэрэгжүүлсэн улирал байлаа.

Орлого ба ашигт ажиллагаа

Үзүүлэлт2024 II улирал2025 II улиралӨсөлт (%)
Нийт орлого$4.79 тэрбум$5.42 тэрбум+13%
Цэвэр ашиг$1.37 тэрбум$1.59 тэрбум+16%
Тохируулсан EPS$10.42$12.05+16%
Үйл ажиллагааны ашиг$1.88 тэрбум$2.10 тэрбум+12%
Ашигт ажиллагаа (Margin)43.5%43.3%↘ 0.2 pt

Орлогын өсөлт нь үндсэн шимтгэл, GIP (Global Investment Products)-ийн менежментийн орлого, технологийн бүтээгдэхүүн зэрэг эх үүсвэрүүдтэй шууд хамаарч байгааг анхаарах хэрэгтэй. Технологийн орлого эрчимтэй өссөн нь алдагдлыг нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болох юм.

Удирдаж буй хөрөнгө (AUM)

BlackRock-ийн нийт удирдаж буй хөрөнгө (AUM - Assets Under Management гэдэг нь байгууллагын удирдаж буй хөрөнгийн нийт зах зээлийн үнэлгээ) анх удаа $12.5 их наяд ам.долларт хүрч, тус компанийн түүхэн дээд үзүүлэлтийг тогтоолоо. Хэдийгээр нэгэн томоохон байгууллага $52 тэрбумын хэмжээтэй индексийн хөрөнгөө буцаан татсан ч, iShares ETF-д $85 тэрбумын шинээр орж ирсэн урсгал, GIP V-ийн хүрээнд $25.2 тэрбумын хөрөнгө амжилттай босгосон явдал, мөн HPS Investment Partners-ийн AUM-д $165 тэрбумын нэмэгдэл орсон нь нийт хөрөнгийн хэмжээг өсгөхөд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Стратегийн байр суурь ба инновац

  • Aladdin платформын ACV өсөлт: +16%
  • Preqin худалдан авалт: $60 саяын нэмэлт орлого
  • Tokenized Liquidity Fund: $3 тэрбумын AUM
  • IBIT (Bitcoin Trust): $80 тэрбумын AUM

Гүйцэтгэх захирал Laurence D. Fink хэлэхдээ:

“Бид харилцагч бүрийн урт хугацааны амжилт, хэрэгцээнд нийцсэн багц шийдлүүдийг хүргэж, технологи болон хувийн зах зээлийг цогцоор нь интеграцлаж байна.”

Энэ үгнээс харвал BlackRock зах зээлд идэвхтэй болон ETF хөрөнгө оруулалтыг нэгтгэсэн цогц платформ бий болгож, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон дижитал шийдлийг харилцагчдад санал болгож эхэлжээ.

Салбарын нөлөө ба дүгнэлт

Хөрөнгө оруулалтын менежментийн томоохон тоглогчид болох BlackRock болон Vanguard зэрэг компаниудын удирдаж буй нийт хөрөнгө (AUM) нь дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болон хувирч байна. Эдгээр байгууллагын стратегиуд нь олон улсын санхүүгийн зах зээлд дараах давуу талуудыг бий болгож, үр нөлөөгөө улам бүр тэлсээр л:

  • Эрсдэлийн үр дүнтэй удирдлага
  • Зардлын оновчтой хэмнэлт
  • Шинэ хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх

2025 оны хоёрдугаар улирал нь BlackRock-ийн өсөн тэлэх дараагийн үе шатны эхлэлийг тавьсан бөгөөд тус компанийн санхүүгийн тогтвортой байдал, инновацад суурилсан шийдлүүд, болон өрсөлдөх чадварын өсөлт нь дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн салбарт тэргүүлэх байр суурийг бататгах хөшүүрэг болж байна.


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

""Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261


Бусад мэдээ