{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БНХАУ-ЫН ДЭД БҮТЭЦ САЙЖРУУЛАХ 1 ТРИЛЛИОН АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

БНХАУ-ЫН ДЭД БҮТЭЦ САЙЖРУУЛАХ 1 ТРИЛЛИОН АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ


БНХАУ-ын засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд эрчим хүчний шинэ төслүүд, өндөр хурдны галт тэрэг, усан туннел зэрэгт 1 триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. Дэд бүтцийн голлох төслүүд хэрэгжиж эхлэх нь богино хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлж, хямралд өртсөн сая сая иргэдэд туслах боломжийг үүсгэнэ. Харин урт хугацаандаа АНУ-тай өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ач тустай байна. "Bloomberg"-ийн тооцооллоор уг хөрөнгө оруулалтын дүн хэрэв арилжааны банкнуудын зээл болон хөрөнгө оруулалтын сангуудыг оруулбал одоогийн дүнгээс 3 дахин өндөр байх боломжтой гарсан байна. 

Хөрөнгө оруулалт зарцуулагдах онцлох төслүүдийг доор дурдав.

ЕВРОПООС ИЛҮҮ ИХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦТЭЙ БОЛОХ

БНХАУ-ын хойд хэсгийн элсэн цөлд маш их хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хуримтлал бий болох төслийн хүрээнд сүүлийн саруудад салхи, нарны сэргээгдэх эрчим хүчний суурь ажлууд эхлээд байна. Уг төслийн хүрээнд 2030 он гэхэд тус улс Европын бүх сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хуримтлалтай болгох зорилготой байна.

ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ УСАН ТУННЕЛ

БНХАУ урт усан туннел байгуулах ажлаа эрчимжүүлж, энэ онд эдгээр төслүүдэд 117 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Уг төсөл нь Өмнөд-Хойд ус дамжуулах төсөл нэрлэгдэж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 200 км урттай байна. Хэрэв уг туннел ажиллаж эхэлбэл энэ нь дэлхийн хамгийн урт усан туннел болох байна.

Уг төсөл ашиглалтад орсноор нийт хэрэглээнд ашиглах боломжтой усны хэмжээ жилд 122 тэрбум куб метрээр ихсэх тооцоололтой байна. Энэ нь ХБНГУ-ын жилийн усны хэрэглээнээс 5 дахин их ус юм.

НОГООН ХОТ ТӨСӨЛ

Тус улсын засгийн газар барилга байгууламж гэхээс илүүтэйгээр байгальтайгаа ойр байх, ногоон орчныг бүрдүүлэх хотын бүтээн байгуулалтад анхаарч байна. 2022 онд 29 тэрбум ам.долларын барилгын төсөл хэрэгжиж байгаагаас 70%-ийг нь ногоон байгууламж болон ус байлгах төлөвлөгөөтэй байна. Уг харьцаа нь цаашид ч мөрдөгдөж явах төлөвтэй байна.

ДЭЛХИЙН НИЙТ ӨНДӨР ХУРДНЫ ТӨМӨР ЗАМЫН УРТААС 2 ДАХИН УРТ БОЛОХ

БНХАУ нь 40,000 км өндөр хурдны галт тэрэгний төмөр замтай бөгөөд энэ нь дэлхий бусад орнуудын нийт замын уртаас 2 гаруй дахин урт хэмжээ юм. Гэвч дахин төмөр замын төсөл хэрэгжиж байна. БНХАУ 2035 он гэхэд 70,000 км хурдны галт тэрэгний төмөр замтай болох төлөвлөгөөтэй байна.

59 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ДАТА ТӨВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Илүү дижитал улс болохын тулд баруун бүсийн хөгжиж буй аймгууддаа дата төв байгуулах хөрөнгө оруулалттай ажиллаж байна. 

Source: Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ