{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"БОДЬ ДААТГАЛ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

"БОДЬ ДААТГАЛ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО


"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/63 тоот тушаалаар “Бодь Даатгал” ХК-ийн нийт 235,319,718 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 58.8 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон.

Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 60 хувь буюу 35.2 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 20 хувь буюу 11.7 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд нийтэд санал болгон худалдаж, нийт 5.3-5.58 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөж байгааг үнэт цаасны танилцуулганд дурджээ. 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Би Ди Сек ҮЦК” ХК, аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт" ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “ИЭЛСИ” ХХН тус тус үзүүлж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

Товч танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ