БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.08 - 2022.08.12
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 803 ширхэг бондыг нийт 140.16 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалагджээ.
Хүснэгт 1: 2022.08.08-2022.08.12-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.08.08-2022.08.12 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 279 | 88,762,176 | 318,144 | 318,144 |
ICBN-BD-15/09/23-C0020-13 | 483 | 47,382,300 | 98,100 | 98,100 | ||
LNBD-BD-02/07/23-C0014-14 | 39 | 3,827,000 | 99,000 | 98,000 | ||
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 2 | 187,280 | 97,280 | 90,000 | ||
НИЙТ | | 803 | 140,158,756 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
ББЗЗ-д нийт өрийн хэрэгслийн 11,610 ширхэг үнэт цаас 8,947.72 сая төгрөгөөр, 62 ширхэг үнэт цаас 6,246.50 ам.доллароор 7 хоногт арилжаалагдсан. Үүнээс анхдагч зах зээлд 7,761 ширхэг үнэт цаас 7,761.00 сая төгрөгөөр арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 3,849 ширхэг үнэт цаас 1,186.72 сая төгрөгөөр, 62 ширхэг үнэт цаас 6,246.50 ам.доллароор тус тус арилжаалагджээ.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- Лхагва гарагт АНУ-ын 7-р сарын инфляцын түвшний мэдээлэл шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсны дараагаар АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) үнэ буурч, урт хугацааны өгөөж өссөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өсөлттэй хаагдсан. (ИБНВУ-ын ЗГҮЦ-ны өгөөж Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөжийг өргөнөөр илэрхийлдэг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.16%-иас 0.19%-д хүрч өссөн.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.77%-иас 2.76% болж буурсан.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.954% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 6.027% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 4.535% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.010% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.265% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 22.115% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 50.424% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 7.208% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 7.773% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19