{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.19 - 2022.09.23

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.19 - 2022.09.23


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,536 ширхэг бондыг нийт 185.37 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.09.19-2022.09.23-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Өдөр
Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.09.19-2022.09.23
ETTD
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
156
50,944,896
326,577
326,391
2
ICBN
ICBN-BD-15/09/23-C0020-13
1,378
134,224,360
97,420
97,400
3
ICBN
ICBN-BD-21/06/23-C0013-13
2
200,000
100,000
100,000
Нийт
 
 
1,536
185,369,256
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 18,039 ширхэг үнэт цаас 4.05 тэрбум төгрөгөөр, 327 ширхэг үнэт цаас 33,162.21 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 1,150 ширхэг үнэт цаас 1.15 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 16,889 ширхэг үнэт цаас 2.90 тэрбум төгрөгөөр, 327 ширхэг үнэт цаас 33,132.21 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөсний дараагаар Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өссөн. АНУ-ын 2 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт 4.1%-д хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин; 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.7%-д хүрсэн нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшин тус тус боллоо. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Герман улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.025%-д хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд түвшин боллоо. Итали, Испани, Франц улсуудын ЗГҮЦ-нгы өгөөж 7 хоногт мөн өсөлттэй байлаа.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.245% дээр хаагдлаа. Тус улсын төв банк мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх төлөвтэй байна.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.71%-д хүрч өссөн.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
10.527%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
10.213%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
8.025%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.014%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
10.061%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
23.966%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
43.759%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
9.541%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
9.139%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ