БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.28 - 2022.12.02
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 1.12 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
Хүснэгт 1: 2022.11.28 - 2022.12.02-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.11.28-2022.12.02 | ETTM-BD-10/04/23-C0010-10 | ETTM | 10 | 931,000 | 94,000 | 93,000 |
2 | | ICBN-BD-17/08/23-C0016-13 | ICBN | 2 | 190,000 | 95,000 | 95,000 |
НИЙТ | | | | 12 | 1,121,000 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
2022.11.28-12.02-ны өдрийн хооронд ББЗЗ-д 62,078 ширхэг үнэт цаас 10.69 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 2,400 ширхэг үнэт цаас 2.40 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 59,678 ширхэг үнэт цаас 8.29 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- ХНС-ийн тэргүүн Брукингсийн хүрээлэн дээр болсон илтгэлийн дараа АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурлаа. Учир нь төв банк бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн юм. Харин Баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээний дараагаар ЗГҮЦ-ны өгөөж бага хэмжээнд өссөн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин бууралттай гарсны нөлөөгөөр Европын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт буурлаа.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.25%-иас өөрчлөлтгүй хаагдлаа. Тус улсын төв банк мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.86%-иас өсөж 2.92%-д хүрлээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 11.660% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 10.821% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 33.345% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.027% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 9.994% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 58.502% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 38.156% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 8.766% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 7.893% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19