БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.09 - 2023.10.13
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
2023 оны 10-р сарын 9-ноос 2023 оны 10-р сарын 13-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20,910 ширхэг үнэт цаасыг 2,090,698,250 төгрөгөөр арилжаалжээ.
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | INVA-BD-04/07/24-C0047-18 | Инвескор бонд | 18,078 | 1,807,620,000 | 100,000 | 99,990 |
2 | INVA-BD-23/08/24-C0049-18 | Инвескор бонд | 626 | 62,671,840 | 101,900 | 99,890 |
3 | LBND-BD-07/09/25-C0053-18 | Лэнд бонд | 3 | 291,000 | 97,000 | 97,000 |
4 | LNDA-BD-02/12/23-C0024-14 | Лэнд бонд | 124 | 12,276,000 | 99,000 | 99,000 |
5 | LNDB-BD-03/04/24-C0027-15 | Лэнд бонд | 20 | 1,960,000 | 98,000 | 98,000 |
6 | SMPL-BD-05/07/24-C0048-18 | Симпл бонд | 2,059 | 205,879,410 | 99,990 | 99,900 |
Нийт | 3,166 | 2,090,698,250 | | |
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.63%-д хүрч өнгөрсөн 7 хоногоос буурлаа. 1 сарын хугацаатай ЗГ-ийн үнэт цаасны өгөөж 5.6% байгаа бол 1 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 5.41% байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ойрхи Дорнодод дайн дэгдсэний дараа эрсдэл бага хөрөнгө оруулалтын хэрэгслүүд эрэлттэй болж Европын засгийн газрын бондын өгөөж эрс буурсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын инфляцын мэдээ өгөөжийн уналтыг намжаасан ба Германы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.75%-д хүрлээ.
- Япон Улсын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.80% байсан бол долоо хоногт 0.76% болж буурсан байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 6.827% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.976% | 04/07/26 | $600,000,000.00 |
3 | Mongol 2027 (Сэнчири-2027) | USD | 3.500% | 8.859% | 07/07/27 | $500,000,000.00 |
4 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 8.957% | 01/19/28 | $650,000,000.00 |
5 | Mongol 2031 (Сэнчири-2031) | USD | 4.450% | 8.755% | 07/07/31 | $500,000,000.00 |
6 | DBMMN’ 2023 | USD | 7.250% | 14.704% | 10/23/23 | $500,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 23.752% | 02/08/24 | $250,000,000.00 |
8 | MONMIN' 2024 | USD | 9.250% | 15.585% | 04/15/24 | $440,000,000.00 |
9 | MONMIN' 2026 | USD | 12.500% | 13.406% | 09/13/26 | $180,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19