"БОРНУУР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХОЙШЛОГДСОН ХУРЛЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА
"Борнуур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Борнуур сумын Соёлын төвд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Монгол улсын Засгийн газраас орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулах боломжгүй болсон тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Хурлын бүртгэлийн өдөр: 2020 оны 11-р сарын 09-ний өдөр
Хурал хуралдах огноо: 2020 оны 12 сарын 23-ны өдөр
Хурал эхлэх цаг: 11:00 цаг
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн санхүү үйл ажиллагааны тайлан
2. Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах
3. Ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн шийдвэр
4.Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох
Холбоо барих утас: 88222323, 89114474
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ