УРТ ХУГАЦААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮРГЭЛЖ ЯЛДАГ
Энэ жил “S&P 500 index” 16%-иар унаад байгаа нь сүүлийн 100 жил тохиолдож байгаагүй муу эхлэл болоод байна. Мөн Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) сүүлийн 40 жилийн дээд түвшин болоод байгаа өндөр инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний хумих бодлого баримтлаад байна. “Dow Jones Market Data”-ийн мэдээлснээр хувьцааны зах зээл нь дунджаар 29%-ийн уналттай байгаа нь цаашид хямрал болох магадлалыг улам нэмэгдүүлээд байгаа байна.
Гэвч “S&P 500 index”-ийн түүхийн хугацаанаас харвал (1951 оноос хойш) уг индексийн аливаа жилд өсөлттэй байх магадлал 73% (52/71) (Эх сурвалж: Piranha Profits) байгаа бөгөөд түүхэн хугацааны жилийн дундаж өгөөж 10.5% (Эх сурвалж: investopedia) байгаа юм.
Үүнээс дүгнэхэд хөрөнгийн зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь богино хугацааны тоглолтоос үргэлж өндөр өгөөж өгөх магадлалтай байна. Сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй зах зээлийн уналт нь магадгүй таны амжилттай хөрөнгө оруулах хамгийн таатай боломжуудын нэг байж болох юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19