{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Charles Schwab-ийн ХУВЬЦААНЫ ХАНШ 2023 ОНД 41% УНААД БАЙНА.

Charles Schwab-ийн ХУВЬЦААНЫ ХАНШ 2023 ОНД 41% УНААД БАЙНА.


Charles Schwab /NYSE: SCHW/ компанийн хувьцааны ханш Даваа гарагт 11.6%-иар уналаа. Ийнхүү тус компанийн хувьцааны ханш 2023 онд 41% унасан үзүүлэлттэй болж байна.

Өнгөрөгч 7 хоногт Silicon Valley Bank нь баланс дээрх үнэт цаасны хөрөнгө оруулалтын алдагдлаа хүлээн зөвшөөрч банкны салбарын капиталын стандартаа хангахыг оролдсон боловч бүтэлгүйтсэнээр хувьцааны ханш нь 60% орчим унасан билээ. Уг бүтэлгүйтэл нь санхүүгийн салбарын хувьцаануудыг нийтэд нь өнгөрөгч 7 хоногт унахад нөлөөлсөн юм.

Харин Даваа гарагт харилцагчдад банк санхүү, зээлийн үйлчилгээг санал болгодог Charles Schwab компани нь дуусах хугацаа хүртэл эзэмшиж буй урт хугацаатай бондын хөрөнгө оруулалтаа цаашид ч хэвээр эзэмшихээ мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад SVB-тай адил бүтэлгүйтэж болох юм гэх эрсдэлийг төрүүлж улмаар хувьцааны ханш нь өдөрт 11.6% уналаа.

Эх сурвалж: CNBC

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ