{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"Chelsea F.C." ХУДАЛДАГДАХЫГ ИБНВУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРӨВ

"Chelsea F.C." ХУДАЛДАГДАХЫГ ИБНВУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРӨВ


Их Британийн Нэгдсэн Вант Улсын (ИБНВУ) засгийн газар “Chelsea F.C.”-ийг 4.25 тэрбум фунт стерлингээр (5.3 тэрбум ам.доллар) Лос Анжелес Доджерс багийн эзэмшигч Тодд Бохли тэргүүтэй бүлэгт зарах зөвшөөрлийг өглөө.

“Chelsea F.C.” нь ОХУ болон Украин хоорондын дайны өмнө ОХУ-ын олигархи Роман Абрамович гэх эрхэмд харьяалагддаг байсан бол дайнтай холбоотойгоор түүний клубийн эзэмшилд хориг тавьсан байна. Түүний дараагаар Тодд Бохли нь ноён Роман Абрамовичтой уулзаж “Chelsea F.C.” клубийг авах саналыг тавьж улмаар ИБНВУ-ын засгийн газар хориг арга хэмжээний хүрээнд уг гэрээг баталгаажуулж клубийн эзэмшил солигдохоор болсон байна.

Клубийг худалдаж авах 5.3 тэрбум ам.доллар нь Роман Абрамович эрхэмд олгогдохгүй хүлээлттэй байгаа бөгөөд энэ мөнгө нь ИБНВУ-ын засгийн газрын дансанд шилжих төлөвтэй байгаа байна. Ноён Абрамович нь Португалийн иргэншилтэй тул Европын Холбоо (ЕХ) түүний хөрөнгө шилжилтийн асуудалд оролцож түүнд ашигтай байдлаар эцсийн шийдвэр гарахад туслах хүлээлт мөн байна. ЕХ нь уг асуудлыг хориг арга хэмжээний дүрэмд хэр нийцэж байгааг одоогоор шалгаж тодорхой болгох тал дээр анхаарч байгаа байна.

Лос Анжелес Доджерс багийн эзэмшигч Тодд Бохли тэргүүтэй бүлэг нь “Chelsea F.C.”-ийг эзэмшихэд АНУ-ын 2 томоохон худалдан авагчтай өрсөлдсөн бөгөөд 1 нь Бостон Селтикс багийн хамтран эзэмшигч, Бэйн Капитал хувийн өмчийн фирмийн дарга (co-chairman) Стивен Паглиука байсан бол нөгөө нь Филадельфи 76 баг багийн хамтран эзэмшигчид Жош Харрис, Дэвид Блитцер нар байсан байна.

Ноён Абрамович нь 2003 онд “Chelsea F.C.”-ийг 140 сая фунт стерлингээр худалдаж авсан бөгөөд түүнээс хойш шилдэг тоглогчдыг багтаа нэгтгэж, клубтээ олон жилийн турш их мөнгө зарцуулж, багаа хүчирхэг болгон өөрчлөөд байсан бол тэрээр ОХУ болон Украин хоорондын дайнтай холбоотойгоор “Chelsea F.C.”-ийн эзэмшилдээ хориг тавиулж, клубээ зарахаас өөр сонголтгүй болсоны үндсэн дээр клубээ зарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ