{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ДАРХАН НЭХИЙ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

"ДАРХАН НЭХИЙ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мягмар-Өлзий, үнэт цаасны компаниудын шинжээчид болон сошиал сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.4 тэрбум төгрөгөөр буюу 3.9%  хувиар өсч, 63.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • 2019 оны хагас жилд танилцуулсан томоохон хөрөнгө оруулалтын 2 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  Grand YAK зочид буудлыг  2020-05-25-нд ашиглалтанд оруулсан. Шахмал ширний  төслийн гүйцэтгэл нь  92%-д хүрсэн бөгөөд тун удахгүй ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.
  • EСБХБ (EBRD)–тай хамтран ISO9001:2015 ЧМТ-ны зөвлөх үйлчилгээг авч, үйлдвэрлэлийн чиглэлээр  3 охин компанид чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байна. 2020 оны 9 сард багтаан ISO стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
  • Цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ОХУ руу экспортлох бэлтгэл ажлыг хангаж 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохоор үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн байна. 
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд улирлын борлуулалтаас хамааралгүй шинэлэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна

"Дархан Нэхий" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ