"ДАРХАН НЭХИЙ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЗОГСООЛОО
"Дархан нэхий" ХК-ийн 2019 оны 3- дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн нэгж хувьцааг 1000 хуваахаар шийдвэрлэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд СЗХ-ны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тул Хорооны улсын байцаагчийн 2020 оны 7-р сарын 08-ны өдрийн 96 тоот албан шаардлагын дагуу "Дархан нэхий" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн түр зогсоохоор боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ