"ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
"Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 02/01 тоот тогтоолоор компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 37 төгрөг 73 мөнгөний ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, ногдол ашиг тараах өдрийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байхаар тус тус тогтоосон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ