{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн банкны 2024-2025 оны улс орнуудын орлогын түвшний ангиллын тайлан

Дэлхийн банкны 2024-2025 оны улс орнуудын орлогын түвшний ангиллын тайлан


Дэлхийн банкны 2024-2025 оны улс орнуудын орлогын түвшний ангиллын тайлан 2024 оны 7-р сарын 1-ний өдөр нийтлэгдлээ. Дэлхийн банк нь улс орнуудыг бага орлоготой, дунджаас доогуур орлоготой, дунджаас дээгүүр орлоготой, өндөр орлоготой гэж 4 ангилдаг.

Тус тайланд Монгол улсын орлогын ангилал дунджаас доогуур хэсэгт харьяалагддаг байсныг ахиулж дунджаас дээгүүр ангилалд оруулжээ. Энэ нь Монгол улс 2014 оноос хойш анх удаа дунджаас дээгүүр ангилалд харьяалагдаж буй үйл явдал юм.

Дэлхийн банкны тайланд "Монгол улсын эдийн засаг цар тахлын сөрөг нөлөөг давж эдийн засаг нь өсөлт үзүүлсээр байна. Тус улсын бодит Дотоод нийт бүтээгдэхүүн 2023 онд 7.0 хувийн өсөлт үзүүлсэн. Уг өндөр өсөлт нь уул уурхайн салбар тус онд 23.4 хувийн өсөлт үзүүлснээс үүдэлтэй. Олон улсын зах зээлд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өссөн нь уул уурхайн салбарын өндөр өсөлтөд гол нөлөө үзүүлсэн."

Эх сурвалж: Дэлхийн банкны 2024-2025 оны улс орнуудын орлогын түвшний ангиллын тайлан

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ