ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРАХААР БАЙГАА НЬ АЛТНЫ ХАНШИЙГ ӨСГӨХ ТӨЛӨВТЭЙ
2018 оны 12 дугаар сард алтны ханш унци нь 1280 ам.доллар хүрч, сүүлийн зургаан сарын дээд түвшинд дөхөж ирсэн байна. Өсөлтийн дүн хэмжээгээр нь тооцож үзвэл сүүлийн хоёр жил орчмын дээд хурд гэж тооцогдож байсан аж. 2018 оныг өсөлттэй хаасан алтны зах зээлийн төлөв 2019 онд ч мөн эерэг байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн хэмжээнд томоохон эдийн засгуудын өсөлтийн хурд саарах шинжтэй байгаа нь алтны эрэлтэд эергээр нөлөөлөхөөр байгаа аж. АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ нэмэх хурдаа сааруулах төлөвтэй байгаа нь мөн л алт худалдан авалтыг дэмжинэ гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал, “IG Asia” -ийн шинжээчид 2019 онд алтны ханш өснө гэж тооцоолж байгаа ажээ. Харин “Phillip Futures”-ийн шинжээчид хамгийн сайнаар төсөөлбөл ханш 1,300 ам.доллар давах төлөвтэй гэж үзэж байгаа юм байна.
Даваа гарагийн арилжаагаар алтны фьючерс ханш 1,286 ам.доллар хүрч өсжээ.
Эх сурвалж: BloombergTv.mn