{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #10 Мукеш Амбани | 91.4 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #10 Мукеш Амбани | 91.4 тэрбум ам.доллар


Мукеш Амбанигийн нийт хөрөнгийн 98% орчмыг "Reliance Industries" компанийн хувьцаа бүрдүүлдэг. Уг компани нь Энэтхэгийн үндэстэн дамнасан конгломерат компани бөгөөд эрчим хүч, худалдаа, цахим хэрэгсэл, нэхмэл эдлэл зэрэг олон төрлийн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Түүний эцэг 1958 оноос эхлэн даавуу, нэхмэл эдлэл, эрчим хүчний худалдаа хийж эхэлсэн бөгөөд хожим 1973 онд "Reliance Industries" компанийг байгуулсан. Мукеш Амбани 1979 онд (22 настайдаа) Стэнфордын бизнесийн сургуульд суралцахаар Калифорнийн Пало Алто руу нүүсэн боловч 1 жилийн дараа түүний эцэг тээрэм барих ажилд хяналт тавиулахаар Мукеш Амбаниг гэрт нь буцаан авчирсан байдаг. "Reliance Industries" компани үүнээс хойш газрын тос, хими, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг худалдан авч эхэлсэн. Хожим уг компани нь дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болсон юм.

Сонирхолтой баримт: Мукеш Амбани эхнэр, 3 хүүхэд болон ээжтэйгээ амьдрах 27 давхар харш барьсан. 

2022 оны 9 сарын 8-ны байдлаар түүний нийт хөрөнгө 91.4 тэрбум ам.доллартой тэнцэж байна. 

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 53.3 сая трой унци алт

- 1.03 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.398%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 1.29%

- АНУ-ын өрхийн медиан орлогоос 1,354,274 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ