{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #6 Ларри Пэйж | 99.2 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #6 Ларри Пэйж | 99.2 тэрбум ам.доллар


Ларри Пэйж нь "Google"-ийн холдинг компани болох "Alphabet"-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр 1995 онд төгсөх ангийн оюутан Сергей Бринтэй танилцсан бөгөөд түүнтэй хамт "BackRub" гэх веб сайтуудын хоорондын уялдааг судалж, интернэтийн хайлтыг нэмэгдүүлэх зорилготой судалгааны төсөл дээр хамтран ажилласан. Уг төсөл нь хожим бидний мэдэх "Google" болсон юм.

2022 оны 9 сарын 1-ний байдлаар түүний нийт хөрөнгө 99.2 тэрбум ам.доллар байна. 

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 58.2 сая трой унци алт

- 1.04 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.431%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 1.39%

- АНУ-ын өрхийн медиан орлогоос 1,468,452 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ