ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БОСГОСОН ХӨРӨНГӨ 2022 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 900 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР БУУРАВ
Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр босгосон хөрөнгө инфляц, Украины дайн, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал болон хувьцааны бүртгэлийн хойшлуулалттай холбоотойгоор 2022 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 900 тэрбум ам.доллароор буурсан байна.
Дэлхий даяарх хувьцааны арилжааны дүн 131 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болоод байна. Refinitiv-ийн мэдээлснээр, оны эхний 3-н сард аж ахуйн нэгжүүд хувьцааны арилжаа, бонд болон зээлээр босгосон нийт хөрөнгө 2.3 их наяд ам.доллар байгаа нь сүүлийн 6-н жилийн доторх хамгийн бага хэмжээ бөгөөд жилийн өмнөхөөс 3.2 их наяд ам.доллароос илүү буурсан үзүүлэлт болсон байна.
Банкирууд болон хөрөнгө оруулагчид уг үйл ажиллагааны бууралт нь дэлхийн хөрөнгийн зах зээл дэх огцом өөрчлөлт, Холбооны Нөөцийн Сангаас(ХНС) бодлогын хүүгээ өсгөж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19