{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДЭЛХИЙН ТОП 50 БАЯН ХҮН ЭНЭ ЖИЛ ХАГАС ТРИЛЛИОН ГАРУЙ АМ.ДОЛЛАР АЛДААД БАЙНА

ДЭЛХИЙН ТОП 50 БАЯН ХҮН ЭНЭ ЖИЛ ХАГАС ТРИЛЛИОН ГАРУЙ АМ.ДОЛЛАР АЛДААД БАЙНА


Бүлүүмбэрг тэрбумтнуудын 5 сарын 22-ны индексээс харвал Илон Маск, Жефф Безос, Билл Гэйтс, Уоррен Баффет гэх мэт дэлхийн хамгийн баян 50 хүн энэ жил 564 тэрбум ам.доллар (on paper) алдаад байна. Үүний шалтгаан нь 2020 оны цар тахлаас хойших анхны баавгайн зах зээл (“S&P 500 index” дээд түвшнээсээ 20% гаруй буурсан) эхэлсэнтэй холбоотой байна.

Тесла компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Элон Маск нь одоогоор 201 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байгаа бөгөөд энэ жилд 69.1 тэрбум ам.долларын хөрөнгөө (on paper) алдсан. Тэрээр блүүмбэрг топ 50 баян хүний индексийн хамгийн их алдагдал хүлээсэн хүн (on paper) болоод байна.

“Amazon.com Inc” -ийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 61.1 тэрбум ам.доллароор буурч, Францын хамгийн баян хүн, “LVMH Moët Hennessy Louis Vuitton SE”-ийн гүйцэтгэх захирал Бернард Арногийн хөрөнгө 55.2 тэрбум ам.доллароор энэ жил буурчээ. Одоогоор ноён Безос 131 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байгаа бол ноён Арно 123 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.

“Microsoft Corp.”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ онд 21.7 тэрбум ам.долларын хөрөнгө алдсан байна. Харин “Berkshire Hathaway Inc.”-ийн Уоррен Баффет эрхэм нь бусдаасаа ялгаатай байгаа бөгөөд түүний хөрөнгө энэ жил 1.2 тэрбум ам.доллароор өссөн байна. /Блүүмбэрг тэрбумтнуудын индекс нь тухайн хүний хөрөнгийг зах зээлийн өөрчлөлт, эдийн засаг болон тайлангийн өөрчлөлтөд тулгуурлан хэмждэг./

“Antipoverty group Oxfam International”-ийн мэдээлснээр, цар тахлын эхэн үед буюу 2020 оны 3-р сард дэлхий дээр 573 ширхэг ам.долларын тэрбумтнууд байсан бол 2022 оны 3-р сарын байдлаар 2668 болон ихэссэн байна. Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө нь дэлхийн ДНБ-ийн 13.9%-тай тэнцэж байгаа нь 2000 оноос хойш 3 дахин өссөн үзүүлэлт болсон байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 1922


Бусад мэдээ