{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"DISNEY+"-ИЙН ЗАХИАЛАГЧДЫН ТОО ӨССӨӨР БАЙНА

"DISNEY+"-ИЙН ЗАХИАЛАГЧДЫН ТОО ӨССӨӨР БАЙНА


"Disney+"-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрөгч улиралд 14.4 саяар нэмэгдэж, 152 саяд хүрлээ. Энэ нь шинжээчдийн 9.8 саяар өснө гэх таамаглалаас 47%-иар өндөр үзүүлэлт юм. Мөн тус компаниас энэ Лхагва гарагт "Disney+"-ийн үнийг 38%-иар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн нь "Walt Disney Co /NYSE: DIS/"-ийн хувьцааны үнэ нэг өдөрт 9.3%-иар өсөхөд шууд нөлөөллөө.

"Disney+"-ийн шинэ захиалагчид өсөхийн зэрэгцээ "Netflix Inc."-ийн эрэлт буурж байгаа нь хэрэглэгчид "Netflix"-ээс илүү "Disney+" үзэх сонирхолтой байгааг илэрхийлж байна.

Доорх зурагт "Disney+" болон "Netflix"-ийн захиалагчдын тоон мэдээллийг үзүүлэв.

Эх сурвалж: Bloomberg, Statista

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ