{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДОНАЛЬД ТРАМП ГАН, ХӨНГӨН ЦАГААНЫ ИМПОРТОД ГААЛИЙН ТАРИФ ТОГТООХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Бусад мэдээ

ДОНАЛЬД ТРАМП ГАН, ХӨНГӨН ЦАГААНЫ ИМПОРТОД ГААЛИЙН ТАРИФ ТОГТООХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод гаалийн тариф тогтоохоор шийдвэрлэсэн байна.Түүний хувьд шударга бус худалдааны бодлогын нөлөөгөөр АНУ сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн гэж шүүмжилдэг. Улмаар үндэсний аюулгүй байдлаа хангах, дотоодын компаниудаа дэмжих зорилгоор гангийн импортод 25 хувь, хөнгөн цагааны импортын бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоохоор шийдвэрлэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид ган, хөнгөн цагааны импортод гаалийн тариф тогтоох болно. Ирэх долоо хоногт шийдвэрт гарын үсэг зуран, эцэслэн батална гэж харж байна. Ийнхүү зарим металлуудад тариф тогтоосноор таатай үр дүн гарах болно. Тухайлбал, шинээр ажлын байрууд бий болж, АНУ-ын металлургийн компаниудын үйл ажиллагаа илүү эрчимжинэ. Сайн зүйл гэж би харж байгаа. Дахин хэлэхэд сүүлийн хэдэн 10 жилийн турш энэ үйл явцыг үргэлжлүүлсээр байсныг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс бид дотоодын компаниудаа хамгаалж, энэ шийдвэрийг гаргах шаардлагатай юм" гэж мэдэгдсэн байна.

Хэрвээ Дональд Трампын энэ шийдвэр амжилттай хэрэгжвэл АНУ-ын гангийн гарцыг нэмэгдүүлж, металлургийн нүүрсний эрэлтийг 10 хувиас дээш хувиар өсөхөд хүргэж магадгүй гэж "Clarksons Platou Securities"-ийн шинжээчид үзэж байна. Хэдий тийм боловч энэ нь тарифын бүтцээс хамаарна гэдгийг тус компани онцолжээ.

АНУ-ын засаг захиргаа зарим импортын металлуудад гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь АНУ-д автомашины үнийг өсгөнө гэж “Toyota” компани үзэж байгаа юм. Үүнээс гадна энэхүү шийдвэр АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарт сөргөөр нөлөөлж, автомашины борлуулалтыг бууруулах өндөр магадлалтай гэдгийг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ