{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ ДУНДЖААР 1-2 ХУВЬ БАЙНА

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ ДУНДЖААР 1-2 ХУВЬ БАЙНА


Оны эхний таван сарын байдлаар дотоодын хөрөнгийн захад ойролцоогоор 65 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгээд байна. Үүнээс 25 тэрбум төгрөгийн арилжаа нь ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа байжээ.

Дотоодын хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулж байгаа үнэт цаасны компаниудын арилжааны шимтгэл дунджаар 1-2 хувь байгаа бөгөөд арилжааны үнийн дүнгээс хамаарч шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх боломжтой гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Монголын Хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааны үнийн дүнгээс хамаарч шимтгэл тооцон авдаг байна. Тухайлбал, 100 сая төгрөг хүртэлх үнийн дүнгээс 0.4 хувь, 100 саяас нэг тэрбум төгрөгийн арилжаанаас 0.38 хувь зэргээр буурч, 30 тэрбум төгрөгөөс дээших арилжаанаас 0.15 хувийн шимтгэл авдаг байна. Ийнхүү Монголын Хөрөнгийн биржийн шимтгэл арилжааны дүнгээс хамаарч буурснаар үнэт цаасны компаниудын шимтгэл даган буурах боломжтой юм. Харин хоёрдогч зах зээлд Засгийн газар болон орон нутгийн бонд худалдагч нь шимтгэлгүй, худалдан авагч тал нь 0.00875 хувийн шимтгэл өгдөг ажээ.

Он гарснаас хойш зургаан сарын хугацаанд нийт 5.9 тэрбум төгрөгийн багцын арилжаа хийсэн байна. Тухайлбал, “Монголын цахилгаан холбоо”, “ЛэндМН ББСБ”, “Дархан нэхий” компаниудын багцын арилжаа хийгджээ. Түүнчлэн өнөөдөр АПУ компанийн 720 орчим сая төгрөгийн багцын арилжаа хийгдэж ойролцоогоор 1.1 сая ширхэг хувьцаа тус бүр нь 671 төгрөгөөр арилжсан байна. Сүүлийн байдлаар буюу өнөөдрийн хаалтын ханшаар АПУ компанийн хувьцааны ханш 600 төгрөг байна. Өөрөөр хэлбэл багцын арилжааны давуу тал нь гуравдагч этгээд дундуур нь орох боломжгүй. Бас хувьцааны ханшийг доошоо 15 хувь, дээшээ хязгааргүй тогтоож арилжих боломжтой юм. Хэдий тийм боловч хувьцааны ханшид нөлөөлөхгүй. 

Шимтгэлийн тухайд багцын арилжаа хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаатай ямар ч ялгаа байхгүй. Хуучин багцын арилжаанаас 2.5 сая төгрөгийн шимтгэл авдаг байсан аж. Харин Монголын Хөрөнгийн биржийн арилжааны журамд 2017 оны 12 дугаар сард өөрчлөлт орсноор нэмэлт шимтгэл авахааргүй болсон байна. 

Үүнээс гадна үнэт цаасны томоохон багцын захиалгыг арилжааны системд бүгдийг нь биелүүлэх эсвэл огт биелүүлэхгүй гэсэн нөхцөлөөр худалдан авах эсвэл худалдах ажиллагааг явуулахад AON /all or none/ захиалгын санг ашигладаг. “Бумбат Алтай” ҮЦК энэ онд хоёр компанийн хувьцааг ийм аргаар арилжаанд оролцуулах гэсэн хэдий ч худалдаж аваагүй байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ