ЭЛОН МАСК ТВИТТЕРИЙГ АНХ ТОХИРОЛЦСОН ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВНА
Элон Маск Твиттерийн нэгж хувьцааг 54.20 ам.доллар дээр худалдаж авах саналаа дахин сэргээснээр, тус компанийн хувьцааны ханш 22%-иар өсөж 52 ам.долларт хүрлээ.
2022 оны 4-р сард анх хэлэлцээр эхэлсэн боловч хэрэглэгчийн баазтай холбоотойгоор Элон Маск 7-р сард албан ёсоор хэлэлцээрээс татгалзсан. Гэвч Твиттер түүнийг шүүхэд өгснөөр хоёр талын маргаан өдийг хүртэл үргэлжилсэн юм. Харин энэ Даваа гарагт Элон Маск эрхмийн Твиттерт илгээсэн захидлаас үзэхэд анх тохиролцсон үнийн дагуу Твиттер компанийг 44 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр худалдан авах нь ерөнхийдөө ойлгомжтой болсон байна.
Хэрэв хэлэлцээр амжилттай болбол Элон Маск Твиттерийг "TikTok", "WeChat" гэх мэт аппуудтай адил илүү олон хэрэглэгчтэй болоход анхаарч ажиллах төлөвтэй байна.
Source: Bloomberg
Элон Маск эрхмийн Твиттерийн өмгөөлөгчид бичсэн захидал:
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 1