{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭЛОН МАСК ЭРХМИЙН "THE BORING CO." КОМПАНИ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТУННЕЛ БАРИХАД ЗОРИУЛЖ 675 САЯ АМ.ДОЛЛАР БОСГООД БАЙНА

ЭЛОН МАСК ЭРХМИЙН "THE BORING CO." КОМПАНИ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТУННЕЛ БАРИХАД ЗОРИУЛЖ 675 САЯ АМ.ДОЛЛАР БОСГООД БАЙНА


Элон Маск эрхэм нь “The Boring Co.” компанийг 2016 онд үүсгэн байгуулсан ба уг компани нь замын хөдөлгөөний идэвхжилийг бууруулах алсын хараатай компани юм. Энэхүү компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш томоохон төслүүдийг хараахан хийж гүйцэтгээгүй байгаа ба сүүлийн үед газар доор туннел байгуулахаар хөрөнгө оруулагчдаас идэвхтэй хөрөнгө оруулалт татаад байгаа компани юм.

Уг компанид “Vy Capital” болон “Sequoia Capital”-ууд нь 675 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа ба энэхүү хөрөнгө оруулалт нь Лас Вегас дахь газар доорх тээвэрлэлтийн туннел барихад зарцуулагдах байна. Уг санхүүжилтийн дараагаар энэ Лхагва гарагт “The Boring Co.” компани нь 5.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж эхлээд байгаа юм.

“The Boring Co.”-ийн гол төсөл нь Лас Вегас-д газраас 29 миль доор туннел байгуулах бөгөөд тус компанийн төлөвлөж байгаагаар туннел нь 51-н буудалтай байх ба цагт 57,000 хүртэлх зорчигчийг машинтай нь зөөвөрлөх байна. Ерөнхийдөө тус компани нь Лас Вегасыг Лос Анжелес хоттой холбох өргөтгөлийн хонгилуудыг барих зорилготой байгаа байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ