{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙСНААР АНУ-ЫН ИНФЛЯЦЫН ТҮВШИН 8.5%-Д ХҮРЛЭЭ.

ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙСНААР АНУ-ЫН ИНФЛЯЦЫН ТҮВШИН 8.5%-Д ХҮРЛЭЭ.


АНУ-ын инфляцын түвшин эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 3-р сард 8%-аас давсан нь 1981 оноос хойших хамгийн өндөр түвшин болоод байна. Инфляцын түвшин өндөр хэвээр байгаа нь Холбооны Нөөцийн Сан (ХНС) инфляцын эсрэг мөнгөний хумих бодлого явуулах  дарамтыг хэвээр хадгалсаар байна.

Инфляцын түвшин 2-р сард бүртгэгдсэнээр 0.8% байсан нь 3-р сарын 1.2 хувь болсон өсөлттэй харьцуулахад илүү өсөлттэй байгаа ба энэ нь 2005 оны 9-р сараас хойших хамгийн хурдан өсөлт болоод байгаа юм. Хэрэв хүнс, эрчим хүчний үнийг инфляцын тооцооллоос хасвал 3-р сарын үндсэн инфляц 0.3%-аар өссөн байгаа болов ч жилийн 6.5%-ийн түвшинд өндөр хэвээр байна.

Мөн энэ сарын инфляцын түвшин нь ОХУ болон Украины дайны бүтэн сарын нөлөөг багтаасан анхны инфляцын түвшин ба ОХУ нь дэлхийн хамгийн том эрчим хүч экспортлогчдын нэг, ОХУ болон Украин нь мөн улаан буудай болон бусад үр тарианы гол нийлүүлэгч учраас энэ сарын инфляцын өсөлтийн голлох нөлөөг үзүүлсэн байгаа юм.

3-р сард эрчим хүчний үнээс гадна, үндсэн үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6% буюу жилийн 4.7%-аар өссөн байна. Энэ нь 1992 оны 8-р сараас хойших сарын хамгийн том өсөлт юм. Одоогоор инфляцын түвшин буурах шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа ба жишээлбэл коронавирусын хорионы үед Америкчуудын нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй байсантай холбоотойгоор хуучин автомашины үнэ огцом өсөж байсан бол энэ 3-р сард 3.8%-аар буураад байна.

Уг инфляцын түвшний өсөлттэй холбоотойгоор ХНС-аас 5-р сард болох дараагийн бодлогын хурлаар, бодлогын хүүг хагас нэгж хувиар дахин өсгөх хүлээлт нэмэгдээд байгаа юм.


Бусад мэдээ