{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн  2020 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайланг Хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч А.Билгүүн үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Баян Хѳндий Алтны Тѳслийн хѳгжүүлэлт болон Хѳндий Алтны Дүүргийн ѳндѳр агуулга бүхий нѳѳцийг тэлэх гол зорилтуудын хүрээнд үр дүнтэй ажиллаж зорилтот талбаруудад газрын  дѳт  гүнд,  ѳндѳр  агуулгатай  хүдэржилтийг  илрүүлсэн  байна.
  • Нарийвчилсан ТЭЗҮ-г амжилттай батлуулсан бөгөөд хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны ѳртѳг бага, богино хугацаанд буюу хоёр жилийн дотор эргэн төлөгдөх, ирээдүйд тэлэх  боломж бүхий Баян Хѳндий тѳслийн олборлолтыг 2022 онд эхлүүлэхээр тѳлѳвлѳөд байна.
  • 2020 оны 3-р улиралд БОНБНҮ-ний олон нийтийн хэлэлцүүлгийг хийж, хууль журмын дагуу батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.
  • Уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай гол зѳвшѳѳрлүүд, ил уурхай болон холбогдох дэд бүтцийг барихад шаардагдах 100 га талбайн зѳвшѳѳрлийг авсан. 
  • Татварын тогтворжуулах гэрчилгээний ѳргѳдѳл тодорхой нѳхцѳлтэйгөөр зѳвшѳѳрѳгдсѳн бѳгѳѳд үүний хүрээнд Монгол Улсын ѳнѳѳгийн татварын хувь хэмжээ 9 жилийн турш тогтвортойгоор үйлчилнэ.
  • Хаалттай хүрээнд 20 сая кан.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд үүний 15 сая долларын санхүүжилтийг Канадын алтны магнат Эрик Спротт хийсэн байна. 

Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ