"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь Хөндий алтны төслийн хараат бус Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас тавьдаг Гүйцэтгэлийн шаардлагын дагуу Sustainability East Asia LLC, Ramboll Australia Pty Ramboll болон Eco Trade LLC зэрэг компаниудтай хамтран боловсруулж дууссан тухай мэдэгдлийг Монголын хөрөнгийн биржид 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ирүүллээ.
Тус мэдэгдэлд дурдсанаар Байгаль Орчинд Нѳлѳѳлѳх Байдлын Нарийвчилсан Үнэлгээний олон нийтийн хэлэлцүүлгийг 2020 оны дундуур хийхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцүүлгийн дараа Байгаль Орчинд Нѳлѳѳлѳх Байдлын Нарийвчилсан Үнэлгээг батлуулахаар Монголын Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яаманд хүргүүлэх аж.
Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ