"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Хѳндий Алтны Дүүргийн ѳндѳр агуулга бүхий нѳѳцийг нэмэгдүүлэх, саяхан танилцуулсан нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгүүдийг үргэлжлүүлэн Баян Хѳндийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхэд зарцуулахаар хаалттай хүрээнд стратегийн хѳрѳнгѳ оруулалт бүхий $20 сая кан.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
2020 оны 7 сарын 23-нд танилцуулсан хаалттай хѳрѳнгѳ оруулалтын хүрээнд тус бүрийг $0.45 кан.доллараар үнэлсэн 33,333,333 нэгж захиалгын баримтыг Канад улсын томоохон хөрөнгө оруулагч ноён Эрик Спроттын эзэмшдэг 2176423 Ontario Ltd хуулийн этгээд худалдан авч, түүнтэй зэрэгцэн тус бүрийг $0.45 кан.доллараар үнэлсэн 11,111,108 ширхэг үнэт цаасны нэгжийг амжилттай арилжаалж хөрөнгө оруулалтыг хаасан байна.
Мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ