{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ


Image result for эрдэнэ ресурсМонголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци Баянхонгор аймагт байрлах ѳѳрийн 100% эзэмшлийн Хѳндий алтны тѳслийн нѳѳцийг Канад улсын нѳѳц тайлагнах NI 43-101 (“National Instrument 43-101” эсвэл “NI 43-101” гэх) тайлагналын стандартын дагуу олон нийтэд танилцуулсан байна. 

Хѳндий алтны тѳсѳл нь хоорондоо 16 км зайд орших Баян Хѳндий алтны орд болон Алтан Нар алтны ордуудыг хамардаг. Энэхүү хэвлэлийн мэдээгээр 2018 оны 5-р сард танилцуулсан Алтан Нар ордын нѳѳцийн хэмжээг үнэмлэхүй хэмжээгээр нэмж шинэчилсэн нѳѳцийн тайланг Баян Хѳндий ордын нѳѳцийн тайлантай нэгтгэн танилцуулж байна. Дээрх хоёр орд нь шинээр илрүүлсэн Хѳндий алтны дүүрэгт оршдог бѳгѳѳд эрдэсжилт нь газрын гадаргаас ойр, ѳндѳр агуулгатайгаараа онцлог юм. 

Нѳѳцийн тайлангийн онцлох мэдээ:

• Хѳндий алтны тѳслийн нийт нѳѳц: - 2.3 г/т алтны дундаж агуулга бүхий 751,000 унц алтны бодит нѳѳц, - 1.8 г/т алтны дундаж агуулга бүхий 291,000 унц алтны боломжит нѳѳц.

• 1.4 г/т алтны захын агуулгаар тооцвол Хѳндий алтны тѳсѳл нь: - 3.7 г/т алтны дундаж агуулга бүхий 642,000 унц алтны бодит нѳѳц, үүнд Баян Хѳндий ордын 5.2 г/т алтны дундаж агуулга бүхий 357,000 унц бодит нѳѳц багтаж байна. 

• Хѳндий алтны тѳслийн полиметалл болон үнэт металлыг агуулснаар: - 2.7 г/т AuEq (алтны дүйцэх нэгж буюу “алтны эквивалент”) агуулгатай 886,000 унц бодит нѳѳц, - 2.3 г/т AuEq агуулгатай 382,000 унц боломжит нѳѳц агуулагдаж байгааг танилцуулаа. 

• Эрдэнэ Ресурс нь Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг хийж эхлүүлсэн бѳгѳѳд 2018 оны 4-р улиралд эцэслэхээр тѳлѳвлѳж байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ