{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Image result for эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX: ERD | MSE: ERDN) нь Монгол улсын баруун ѳмнѳд хэсэгт орших ѳѳрийн 100% эзэмшлийн Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна. 

Тус анхан шатны эдийн засгийн тооцооллоор 8 жилийн хугацаанд жилд дунджаар 3.42 г/т дундаж алтны агуулга бүхий 51,200 унц алт олборлох, өдөрт 1,800 тонн хүдрийг баяжуулан боловсруулахаар тус тус төлөвлөсөн бөгөөд дараах голлох үзүүлэлтүүдийг гаргасан байна. Үүнд:
• Алтны үнийг $1,200/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $99 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод  хувь (“IRR”) нь 56%;
• Алтны үнийг $1,300/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $124 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 68%;
• Тѳслийн анхан шатны хѳрѳнгѳ оруулалт 32 сая ам.доллар;
 • Нэг унц алт үйлдвэрлэх зардал (“AISC”) нь $714 ам.доллар;
 • Хѳрѳнгѳ оруулалтаа нѳхѳх хугацаа: 2 жил. 

Хөндий төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын тухай дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж үзнэ үү.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ