{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хурлаар “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэхээр шийдвэрлэлээ. Хувьцааг нэмж бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдэж байна.

Ингэснээр гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд татах ач холбогдолтой үйл явдал боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ