{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭРДЭНЭ РЕСУРС ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ЭРХИЙН ХУГАЦААГАА СУНГАЛАА

ЭРДЭНЭ РЕСУРС ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ЭРХИЙН ХУГАЦААГАА СУНГАЛАА


Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь 2018 оны 6-р сард хаагдсан хаалттай санхүүжилтийн хүрээнд гаргасан 11,314,580 энгийн хувьцаа худалдан авах эрх бүхий варрантын хугацааг сунгахаар болсон байна. Энэ варрант нь 2020 оны 12-р сарын 8-ны ѳдрѳѳс эхлэн нэгж хувьцааг $0.60 үнээр худалдан авах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлтэй байсан хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр варрантын үндсэн нѳхцөлүүд ѳѳрчлѳхгүйгээр хүчинтэй хугацааг гурван сараар буюу 2021 оны 3 сарын 8-ны ѳдѳр хүртэл сунгасан байна.

Варрант нь үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх бөгөөд гадаадын биржүүдэд түгээмэл арилжаалагддаг үнэт цаас юм.

Хэвлэлийн мэдээг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ