{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-ИЙН 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛНА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-ИЙН 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛНА


Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой” төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Үүнээс өмнө тавдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж, зургаадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс ирэх 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжигдвэл 180 хоногт багтаан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувьд IPO хийх бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ. Дотоод, гадаадын Хөрөнгийн биржид давхар IPO хийх нь оновчтой гэж үзэж байгаа юм байна. Мөн олон улсын биржүүдээс тухайлбал, Хонгконг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн Хөрөнгийн биржүүд тодорхой саналууд ирүүлсэн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээллээ. 

Одоогоор “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Засгийн газрын төлөөлөл багтсан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх, баяжуулах үйлдвэр, усан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа юм байна. 2010 онд хийсэн үнэлгээгээр Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан юм. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонн нүүрс гэж үзсэн бөгөөд үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрс гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс долоон жилийн өмнөх үнэлгээг шинэчилнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мөн дурдлаа.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ