{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО


Image result for эрдэнэс тавантолгойСанхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын нийт  иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хөрөнгийн биржид бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болсноор иргэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааг худалдах эсвэл нэмж худалдан авах, бусдад шилжүүлэх, өвлүүлэх эрх үүсэх  юм.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ