ЭТТ: БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ “ЧОЙР-ВЛАДИВОСТОК” ЧИГЛЭЛД ТЭЭВЭРЛЭХ КОМПАНИУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхийн нүүрсийг ОХУ-ын нутгаар дамжин тээвэрлэхэд компаниудтай хамтрахаар санал авч эхэлсэн байна. Баяжуулсан нүүрсийг “Чойр-Владивосток” чиглэлд тээвэрлэх, мөн гуравдагч зах зээлд борлуулах тал дээр компаниудтай хамтрах сонирхолтой байгаа аж. Ингэхдээ сард 250 мянган тонноос доошгүй нүүрс тээвэрлэх нөхцөлийг тусгажээ. Сонгон шалгаруулалтад материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын найманд дуусна. Үүнээс гадна 200 мянган тонн ба түүнээс дээш хэмжээний исэлдсэн нүүрсийг тонн тутмыг нь хамгийн багадаа 16.1 ам.доллараар худалдах компанийн саналыг хүлээн авч байгаа юм байна. Энэхүү сонгон шалгаруулалтын хугацаа есдүгээр сарын 21-нд дуусна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээллээ.
Эх сурвалж: BloombergTv.mn
Бусад мэдээ