{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭТТ: ЗҮҮН ЦАНХИЙН ТОНН НҮҮРС ТУТМЫГ НЬ 60 АМ.ДОЛЛАРААР “CHALCO”-Д БОРЛУУЛНА

ЭТТ: ЗҮҮН ЦАНХИЙН ТОНН НҮҮРС ТУТМЫГ НЬ 60 АМ.ДОЛЛАРААР “CHALCO”-Д БОРЛУУЛНА


“Эрдэнэс Таван Толгой” ХК “Chalco”-д нийлүүлж байгаа зүүн Цанхийн нүүрснийхээ тонн тутмын үнийг 70 центээр нэмэгдүүлж, 60 ам.доллар болгохоор тохиролцлоо. Улмаар үнээ 61.35 ам.долларт хүргэх “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн  саналыг “Chalco”-ийн тал нягталж үзээд ТУЗ-дөө танилцуулсны дараа энэ долоо хоногт багтаан хариу өгөхөөр шийдвэрлэжээ. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн баруун Цанхийн коксжих нүүрсийг уурхайн аман дээр тонныг нь 68.1 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг 12-16 ам.доллараар борлуулж байгаа талаар мэдээлсэн юм. “Chalco” компанитай 2011 онд байгуулсан гэрээнийхээ дагуу зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч улирал тутам үнээ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг илүү сайжруулахаар зорьж байгаа аж.

 

Энэ хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт "Chalco Tradin Hongkong" компанитай уулзалт хийжээ. Уулзалтын дүнд нэг индекс нэмж оруулснаар таван индексээр үнээ тооцох болсон байна. Ингэснээр өмнө нь "Сr Сhina Сoking Сoal Рrice Index"-ээс 60 хувь хараат байсан нь 30 хувь болж буурчээ. Энэ нь 1-1.5 жилийн дотор баруун Цанхийн нүүрстэй ойролцоо үнээр зүүн Цанхийн нүүрсийг борлуулах, үнийн хэт савлагаа үүсэх эрсдэлээс сэргийлэх зэрэг давуу талтай гэдгийг “Эрдэнэс Таван Толгой” ХК мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ