ЕВРОГИЙН ХАНШИЙН СУЛРАЛ
Сүүлийн 20-н жилийн хугацаанд ам.долларын эсрэг хамгийн доод түвшиндээ арилжаалагдаж буй Еврогийн ханш нь Европын төвбанкны маргааш хуралдах ээлжит хурлаар бодлогын хүүг -0.50 хувиас 0.00 хувь буюу 0.50 нэгж хувиар өсгөх хүлээлт зах зээлд нэмэгдсэнтэй холбоотой бага зэрэг өсөж 1.02 дээр арилжаалагдаж байна. (Өнгөрөгч 6-р сарын хурлаар Европын төвбанк дараагийн хурлаар бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөнө гэх хүлээлтийг зах зээлд үүсгээд байсан.)
Сонирхолтой баримтууд:
- Сүүлийн 11-н жилийн хугацаанд “ECB” буюу Европын холбооны төвбанк бодлогын хүүгээ анх удаа өсгөнө.
- Сүүлийн 8-н жилийн хугацаанд бодлогын хүү анх удаа нэмэх түвшинд хүрнэ.
- Сүүлд 2000 онд 0.50 нэгж хувиар бодлогын хүүд өөрчлөлт орсон.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19