{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ФЛОРИДА МУЖ НЬ ДИСНЕЙН ТУСГАЙ НӨХЦӨЛИЙГ ХАСАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

ФЛОРИДА МУЖ НЬ ДИСНЕЙН ТУСГАЙ НӨХЦӨЛИЙГ ХАСАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА


Флорида муж дахь, Бүгд найрамдах намын төрийн ордонд болсон Лхагва гарагийн хурлаар Диснейн татварын тусгай нөхцөлийг хасах хуулийн төслийг 70-38 санал хураалтын харьцаатайгаар мужийн Сенат батлаад байна.

Диснейн хамаарагдах муж буюу Риди Крик нь мужийн хамгийн том ажил олгогчдын нэг болох Дисней компанид 1967 оноос хойш тус мужид олон дүрэм журам, зарим татвар хураамжаас чөлөөлөгдөх онцгой эрх эдлүүлдэг байсан юм.

Зөвхөн Диснейд олгогддог онцгой дүрэм журмаас жишээ дурдвал Дисней ертөнцийг зохицуулах эрх, түүнчлэн гал түймрийн хамгаалалт, онцгой байдлын үйлчилгээ, ус, нийтийн аж ахуй, бохир ус, дэд бүтэц гэх мэт үйлчилгээг хянах бүрэн эрх болон хотын бонд (municipal bond) гаргах онцгой эрх багтдаг байсан байна.

Дисней нь одоогоор 2 мужид үл хөдлөх хөрөнгийн болон өөр бусад татвар төлдөг байна. Флорида мужид авч үзвэл 66,000 орчим ажилтантайгаар ажиллаж байгаа ба 2021 онд мужид нийт 780 сая орчим ам.долларын татвар төлсөн байгаа юм.

Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар хэмээн тусгай эрх 50 гаруй жилийн турш эдлээд байсан Дисней компани нь уг тусгай эрхээ алдсанаар бусад компаниудын адил дүрэм, журмын дагуу ажиллахаар боллоо.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ