{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
СЗХ: МХБ-ИЙН III АНГИЛЛЫН ЗАРИМ ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БОДИТ ҮНЭЛГЭЭНЭЭС БАГА БАЙНА

СЗХ: МХБ-ИЙН III АНГИЛЛЫН ЗАРИМ ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БОДИТ ҮНЭЛГЭЭНЭЭС БАГА БАЙНА


Монголын Хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй “Алтайн зам” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 37 дахин өслөө. Хэдий тийм боловч өдрийн дундаж арилжааны хэмжээ 1-2 ширхэг хувьцаа байна.

Энэ оны зургаадугаар сард “Алтайн зам” компанийн үнэт цаасыг цөөн тоогоор олон удаа арилжиж үнэт цаасны үнэ огцом өссөн гэсэн шалтгаанаар Санхүүгийн зохицуулах хороо арилжааг нь түр зогсоож байжээ. Харин есдүгээр сараас эргэн нээсэн байна. Барилга угсралтын “Алтайн зам” компани энэ оны эхний хагас жилд 11.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс гадна “Хүннү менежмент” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 24 дахин өсөөд байгаа аж. “Хүннү менежмент” компани энэ онд Монголын Хөрөнгийн биржийн “All or None” буюу “Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх” дуудлага арилжаагаар нэгж хувьцааг 4,850 төгрөгөөр үнэлж, нийт хувьцааныхаа 39.5 хувийг санал болгосон юм.

Харин “Ар Баянхангай”, “Увс чацаргана” компаниудын хувьцааны ханш он гарснаас хойш 60 гаруй хувиар унаад байна. Барилга угсралтын “Ар Баянхангай" компанийн хувьцааны ханш 2014 онд 6,000 төгрөгт дөхөж байсан ч сүүлийн байдлаар 800 төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ